Шууд Chart

Зээрэнцэг шидэлтийн шинэ аваргаар Кристоф Хартинг тодорлоо

2016-08-14 00:29:36

"Рио-2016" олимпийн наадмын ууган спортын нэг хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн финалын шатанд үлдсэн 12 тамирчин гурав, гурван оролдлого хийж хамгийн бага оноотой дөрвөн тамирчин хасагдсан юм.
Эхний хоёр оролдлогын дараагаар Польшийн тамирчин Пётр Малаховский 67 метр 32 см шидэж тэмцээнийг тэргүүлж байсан бол  Германы тамирчин Кристоф Хартинг 66.34 гэсэн амжилтаар удаалж байлаа. Харин Германы тамирчин Даниел Ясинский 66.08 метр шидэж, гуравдугаарт бичигдэж байсан. Ингээд сүүлийн гурван зээрэнцэг шидэхээр найман тамирчин үлдэж, Эстонийн тамирчин Мартин Каппер 66 метр 58 см шидсэнээр 3 дугаар байрт орж, хүрэл медалийн эзэн боллоо.


Даниел Ясинский сүүлийн шидэлтээр 67 метр 05 см шидэж, мөнгөн медаль хүртсэн. Харин Лондоны олимпийн аварга Роберт Хартингийн дүү Кристоф Хартинг 68 метр 37 метр шидэж, олимпийн шинэ аварга боллоо. Ингэснээр ах, дүү хоёр дараалан олимпийн аварга болж чадсан ховор амжилт үзүүллээ. 26 настай  Кристофын хувьд Риогийн аварга болсон нь түүний хамгийн том амжилт болж байна.






Зээрэнцэг шидэлтийн шинэ аваргаар Кристоф Хартинг тодорлоо   
Үзсэн: 3503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй