Шууд Chart

Ахмад буудагчийн хүрэл медальтай, анхны олимпийн алтан медальтай финал

2016-08-14 03:58:31

"Рио-2016" олимпийн наадам буудлагын спортоор үргэлжилж байна. Буудлагын спорт дотроос  хүнд төрөлд тооцогддог таваг буудах дасгалын хагас шигшээд найман улсын тамирчин үлдээд байсан юм.
Нийт 16 буудалтын дараагаар 14 оноотой гурван тамирчин үлдсэн учир дахин дөрвөн сум нэмж, бүгдийг нь алдахгүй онож буудсан тамирчин финалын тоглолтод үлдэх эрхтэй болох болзолтой байв.

Финалын төлөөх тоглолтод оноогоо бүтэн авсан Итали болон Швед улсын тамирчид алтын төлөө өрсөлдөхөөр болсон.  
Харин хүрэл медалийн төлөө хоёр ахмад буудагч хоорондоо эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Хүрэл медалийн эзнээр дэлхийн гурван удаагийн аварга, 53 настай ахмад буудагч Абдулла Алрашиди тодорлоо. Түүний хувьд дөрөв дэх олимпийн наадмаасаа хүрэл медаль хүртэж буй энэ юм. Кувейт улсын тамирчин тэрбээр Риогийн олимпод тодорхой шалтгааны улмаас өөрийн улсын нэр дээр биш олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс оролцсон.
Буудлагын аваргаар 21 настай Италийн тамирчин Габриеле Росэти тодорч, анхны олимпоосоо алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Шведийн тамирчин Маркус Свенсон авлаа. Тэрбээр алтан медаль авахад ердөө нэг "алхам" дутуу байсан юм. Маркус хоёр дахь олимпоосоо ийнхүү мөнгөн медальтан болж байна.






Ахмад буудагчийн хүрэл медальтай, анхны олимпийн алтан медальтай финал   
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй