Шууд Chart

Наймдугаар сарын 14, 15-нд манай тамирчдын өрсөлдөх тэмцээн

2016-08-14 04:34:02

Хөнгөн атлетик:

Рио-Де-Жанейро хотын 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

Бокс:

Өдөр 12:00 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:00 цагт) боксын 56 кг жинд  Э. Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Тэрбээр 20 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар хүрэл медаль хүртэж байсан. Эхний тойрогт Доминиканы боксчныг 2:1 онооны харьцаатай хожиж гарч ирсэн.

Өдөр 12:45 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:45 цагт) боксын 64 кг жинд Б.Чинзориг ОХУ-ын боксчин Виталий Дунайцевтэй тулалдана. Тэрбээр 24 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар алтан медаль хүртэж байсан байна. Эхний тойрогт гоц мөргөсөн.

Орой 18:30 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны үүрээр 06:30 цагт) боксын 60 кг жинд Д. Отгондалай хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиане Оумихатай хийнэ. Тэрбээр 21 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар тавдугаар  байрт шалгарч байсан байна. Эхний тойргуудад Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж гарч ирсэн.


Наймдугаар сарын 14, 15-нд манай тамирчдын өрсөлдөх тэмцээн   
Үзсэн: 3354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.112.xxx] 2016-08-14 09:04
Цэндбаатар Чинзориг хоёроосхарна даа.

Бидэнтэй нэгдээрэй