
"Рио-2016" олимпийн их наадмын буудлагын төвд 25 метрийн хурдан буудлагын эрэгтэйчүүдийн финалын тоглолт болж шилдгүүд дөнгөж сая тодорлоо. Буудлагын хагас шигшээд нийт зургаан тамирчин үлдээд байсан. Эхний 4 үеийн дараагаар хамгийн бага оноотой Италийн буудагч Рикардо Мазетти хасагдаж, зургаадугаар байрт орсон. Харин 5 үеийн дараагаар Лондоны олимпийн аварга Куба улсын тамирчин Пупо Леурис тавдугаар байрт орж, тэмцээнийг орхилоо. Ингэж нэг, нэг үеийн дараагаас хамгийн бага оноотой нь хасагдсаар алтын төлөө Германы тамирчин Францын буудагчтай өрсөлдөхөөр болсон юм.
Германы буудагч Кристиан Райн 8 үеийн турш хошуучилсан хэвээр хамгийн сүүлийн 5 сумыг алдалгүй буудаж олимпийн аварга боллоо. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медалийн эзэн, дэлхийн аварга болж байсан туршлагатай тамирчин билээ.
Мөнгөн медалийн эзэн болсон Францын тамирчин Жин Кукуампо тэмцээний сүүлийн үед амжилттай буудаж оноогоо нөхөн хоёрдугаар байрт орж чадсан юм. Харин хүрэл медалийн эзнээр Ази тивийн төлөөлөл болсон БНХАУ-ын тамирчин Ли Ю Хон тодорсон. Түүний хувьд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь үнэхээр том амжилт байлаа.
Хурдан буудлагын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.