Шууд Chart

Рио 2016: Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ

2016-08-14 17:35:47

Хүндийн өргөлтийн  94 кг-ийн  жингийн тэмцээн “Риоцентро” пабилионд болж өндөрлөлөө. Хүнд жингийн дэлхийн шилдэг тамирчдын дунд өрнөсөн энэхүү төрөлд Иран улсын хүндийн өргөлтийн тамирчин Сохраб Муради тэмцээний нийлбэр дүнгээр 403 кг-ийг өргөж, олимпийн аварга боллоо. Ийнхүү Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа юм.

Харин хүндийн өргөлтийн 94 кг жингийн мөнгөн медалийг Беларусын тамирчин Вадим Стрельцов 395 кг-ийг өргөснөөр хүртсэн бол Латвийн тамирчин Ауримас Дидзбалис 392 кг-ийг өргөж олимпийн наадмын хүрэл медалын эзэн боллоо.


Рио 2016: Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй