Шууд Chart

Рио 2016: Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана

2016-08-14 17:47:32

Зуны олимпийн XXXI наадамд манай улсын боксын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоноос ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын боксчин Ласруз Энриког ялснаар олимпийн наадмын хүрэл медалийн болзлыг хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болсон.

Манай баг тамирчдын Риогийн олимпийн наадмаас хүртсэн анхны мөнгөн медалийн буухиаг амжилттай залгуулж чадсан ОУХМ Д.Отгондалайгийн дараагийн өрсөлдөгч нь Францын боксчин Софиане Оумиха юм. Тэрбээр 1995 онд төрсөн, 21 настай тамирчин юм. Тэдний тулаан өнөө шөнө монголын цагаар 06:30 минутад эхлэх болно.


Рио 2016: Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.23.xxx] 2016-08-15 15:00
Franciin tal tsewer luiwar hiisen.

Бидэнтэй нэгдээрэй