Хамгийн тэсвэр хатуужилтай тамирчдын спорт гэгддэг 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. Тус уралдааны гараанаас нийт 147 тамирчин гарсан бөгөөд барианд нийт 139 тамирчин орсон байна.
Манай улсын хувьд энэхүү төрөлд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нарыг оролцуулсан бөгөөд тэд тэмцээнээ дуусгаж, барианд орж ирлээ. Энэ удаагийн уралдаанд Б.Мөнхзаяа 2:43:55 секунтийн амжилтаар 72 дугаар байрт, Л.Отгонбаяр 2:45:55 секунтийн амжилтаар 85 дугаар байрт шалгарсан байна.
Марафон гүйлтэд оролцож буй тамирчдын хувьд барианд орно гэдэг түрүүлснээс ялгаагүй амжилт хэмээн ярьдаг. Тиймдээ ч манай тамирчид хатуужил, тэвчээр, хөдөлмөрөө үзүүлэн амжилттай барианд орж ирлээ.
Дашрамд дурдхад манай улс 1992 онд Марафон гүйлтэд анхны тамирчнаа илгээж байсан түүхтэй ажээ.
Рио 2016: Б.Мөнхзаяа 72-т, Л.Отгонбаяр 85 дугаар байрт шалгарлаа /бичлэг/ | ||
Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.