Шууд Chart

Рио 2016: Усанд үсрэлтийн төрөлд Хятадын тамирчид илүүрхэв

2016-08-15 05:24:34

Олимпийн наадмын усан спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох “Усанд үсрэлт”-ийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөлөө.  Гурван метрийн өндөр, ойлттой тавцангаас тамирчид үсрэлтийг хэрхэн техник сайтай, цэвэр хийж гүйцэтгэснээсээ шалтгаалан тэмцээний шилдгүүд тодорсон юм. БНХАУ-ын тамирчид “Усанд үсрэлт”-ийн энэ төрлийн хамгийн шилдгүүд нь байж эхний байруудыг эзэллээ.

Хятадын тамирчин Ши Тинмао дөрвөн үеийн нийлбэр дүнгээр 406.05 оноог авч Риогийн олимпийн аварга болсон бол нутаг нэгт тамирчин Хэ Зи /He Zi / 387.90 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Харин Италийн тамирчин Тана Когнотта /Tana Cagnotto / 372.80 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо. 


Рио 2016: Усанд үсрэлтийн төрөлд Хятадын тамирчид илүүрхэв  
Үзсэн: 1469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй