
"Рио-2016" зуны олимп хөнгөн атлетикийн шилдгүүдээ тодруулсаар байна. Эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд "Цахилгаан хүн" хочит Ямайк улсын тамирчин Усайн Болт аварга гэдгээ баталж, энэ удаагийн олимпийн аварга боллоо. Тэрбээр 9.81 секундын амжилтаар барианд орж ирсэн ч өөрийн тогтоосон олимп, дэлхийн рекордоо эвдэж чадсангүй. Ойрын зай буюу 100, 200 метрт уралддаг тэрбээр өмнө нь Бээжин, Лондоны олимпоос нийт зургаан алтан медаль хүртэж байсан билээ.
Эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдааны хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Жастин Гатлин 9.89 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн боллоо. Харин хүрэл медалийг Канадын тамирчин Андре Де Грайс 9.91 секундын амжилтаар хүртлээ.




Усайн Болт дахин аварга болж, алтан медалийн тоогоо нэмлээ | ||
Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.