
Бразилийн Рио-де-Жанейро хотод 10 дахь өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Өнгөрсөн шөнө гэхэд л хөнгөн атлетикийн марафон гүйлт болон боксын зарим жингүүдийн аваргууд медалиа зүүцгээсэн.
Мөн эрэгтэйчүүдийн гурван байрлалын буудлагын төрөл, уран сайхны сэлэлт, усан сэлэлтийн эрэгтэй 1000 метр, эмэгтэй 50 метрийн финал, усан үсрэлтийн эмэгтэйчүүдийн 3 метрийн финал, Сонгомол бөхийн эрэгтэй 59, 75 кг-ын жин болон дугуйн шилдгүүд тус тус шалгарч, медалиа гардацгаалаа.
Энэ өдрүүдэд нийт авсан медалийн тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын баг тамирчид одоогоор 69 медаль, үүнээс 26 алт, 21 мөнгө, 22 хүрэл медаль хүртээд байгаа.
Харин БНХАУ-ын баг тамирчид 15 алт, 13 мөнгө, 17 хүрэл, нийт 45 медальтайгаар жагсаалтын хоёрт бичигдэж байгаа бол Их Британийн тамирчид 15 алт, 16 мөнгө, 7 хүрэл медальтайгаар гуравт орж байна.
Монгол Улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 49-д бичигдээд байгаа юм.
АНУ медалийн нийт тоо болон чансаагаар тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.