Шууд Chart

Дэлхийн шинэ рекордыг Вейд Ван Никерк шинэчиллээ

2016-08-15 11:31:48

Энэ цаг мөчид зуны олимпийн XXXI дэх наадам хөнгөн атлетикийн аваргуудаа тодруулсаар байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 400 метрийн финалын уралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Алтан медалийн эзнээр Өмнөд Африкийн тамирчин Вейд Ван Никерк /Wayde van Niekerk/ 43.03 секундэд барианд орж, дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм. Эдүгээ 24 настай тэрбээр 2015 онд Бээжинд болсон тэмцээнд дэлхийн аварга болж байсан. Харин "Рио-2016" бол түүний хувьд анхны олимп. Тэрбээр оролцож буй анхны олимпоосоо ийнхүү алтан медалтан боллоо.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн уралдааны мөнгөн медалийг Гренад улсын тамирчин Кирани Жеймс, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Лашон Мерритт хүртэв.   




Дэлхийн шинэ рекордыг Вейд Ван Никерк шинэчиллээ   
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй