Шууд Chart

Аугаа Саймон Байлес

2016-08-15 13:42:26

"Рио-2016" олимпийн наадам гимнастикийн шилдэг тамирчдаа тодруулсаар байна. Эмэгтэйчүүдийн харайлтын төрлийн алт, мөнгөн медалийн эзэд шалгарлаа. Энэ төрөлд АНУ-ын тамирчин, алдарт гимнастикч Саймон Байлес аваргаа баталж, дахин алтан медалийн эзэн болов.

Дэлхийн аваргын 10 алтан медальтай Саймон Риогийн олимпоос гурав дахь алтан медалиа авч, гайхамшгийг үзүүлж байна. Тэрбээр 15.966 оноог авч тэргүүн байрт орсон бол мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Мария Пасека 15.253 оноогоор хүртлээ. Мария Лондоны олимпоос багийн төрөлд мөнгөн медаль авч байжээ. Энэ удаад ганцаарчилсан төрлөөс мөнгөн медаль хүртсэн нь том амжилт боллоо.
Швейцарь улсын тамирчин Гиулия Стейнгрубер 15.216 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Европын наадмын хоёр алтан медальтай Гиулия Стейнгрубер олимпийн наадамд анх удаа оролцоод ийнхүү хүрэл медаль хүртэж байна.




Аугаа Саймон Байлес  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй