Шууд Chart

Аваргын амжилт алтан медаль

2016-08-15 15:44:37

Эмэгтэй өндөр, нам савлуурын төрлийн шилдгүүд тодорчээ. Аваргын алтан медалийн эзнээр ОХУ-ын тамирчин Алия Мустафина 15.900 оноогоор шалгарлаа. Алия "Лондон-2012" оны олимпийн аварга төдийгүй дэлхийн аваргын гурван алтан медальтай тамирчин юм. Мөн Риогийн олимпоос багаараа мөнгөн медаль хүртээд байсан тэрбээр өөрийн амжилтыг бататган "Рио-2016" олимпийн аварга болсон нь үнэхээр гайхалтай үйл явдал боллоо. Ингэснээр Алия Мустафина "Рио-2016" олимпоос хүртсэн ОХУ-ын найм дахь алтан медалийн эзэн болсон юм. 

Хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Мэдисон Кошиан орж, 15.833 оноотой мөнгөн медаль хүртэв. Тэрбээр дэлхийн аваргад баг болон ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртэж байсан билээ. Харин гуравдугаар байрын эзнээр Германы тамирчин Софие Шедер 15.566 оноогоор тодорсон байна.






Аваргын амжилт алтан медаль   
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй