Шууд Chart

Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

2016-08-15 17:05:31

Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Ширээний теннисний нэгдүгээр үед нийт 16 улсын баг тамирчид хоорондоо өрсөлдөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд шалгарсан.

Тэгвэл шөвгийн наймаас хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорчээ. БНХАУ, БНСУ, Герман, Японы баг тамирчид хоорондоо  өрсөлдөх болсон байна. Аль ялсан нь финалд үлдэж алт, мөнгө, хүрлийн төлөө тоглох юм.

Хятадын баг шөвгийн тоглолтод Их Британийг 3:0-ээр хожиж хагас шигшээд үлдээд байгаа бол Японы баг Хонгконгтой таарч 3:1-ээр хожиж дараагийн шатанд шалгарсан. Харин БНСУ-ын баг тамирчид шөвгийн тоглолтод Шведийн багийг мөн л 3:1-ээр хожиж дараагийн тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Германы баг Австрийн багийг 3:1-ээр хожиж хагас шигшээд тоглох боломжтой болоод байна.








Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо   
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2016-08-15 23:21
Alia gichiinuud chine setgegdel ustgaad yaj bnaa? Medremjgui tsarailchaad qlnuud
зочин [103.57.94.xxx] 2016-08-15 17:41
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121

Бидэнтэй нэгдээрэй