
Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгонд хүрэлцэн ирлээ. Ирэх лхагва гарагт тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөхийнхөн энэ удаагийн олимпод 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Өдгөө үргэлжилж байгаа олимпийн чөлөөт бөхийн сонгомол барилдаануудын дараа үргэлжлэн болох чөлөөт бөхийн тэмцээнийг манай бөхчүүд энэ сарын 17-нд эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон, 69кг-д ОУХМ О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ.
Харин эрэгтэйчүүдийн барилдаан олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд явагдана.
Чөлөөтийнхөн олимпийн тосгонд ирлээ | ||
Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.