
"Рио-2016" зуны олимпийн их наадам хөнгөн атлетикийн шилдгүүдээ тодруулсаар байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдааны финалд найман улсын тамирчин үлдэж, аваргаа тодруулсан юм.
Ингээд эрэгтэйчүүдийн 800 метрийн шигшээ уралдааны ялагчаар олимп, дэлхийн аварга Кенийн тамирчин Дэвид Рудиша тэргүүллээ. Тэрбээр хоёр олимпод дараалан түрүүлж аваргын нэрээ хамгаалаад зогсохгүй алтан медалийн тоогоо нэмж байна. Хоёрдугаар байрт Алжирын тамирчин Тауфик Махлуфи 1.42.61 цагийн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин Клейтон Мөрфи 1.42.93 гэсэн амжилтаар хүртлээ.


Кенийн тамирчин Дэвид Рудиша алтан медалийн тоогоо нэмлээ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.