Шууд Chart

Бразилийн шинэ од

2016-08-16 13:38:46

"Рио-2016" наадмын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын аваргууд тодорлоо. Финалын шатанд найман тамирчин өрсөлдсөн. Эзэн орны тамирчин Тиаго Браз да Силва 5.93 метрийн өндөрт харайж, Францын тамирчин Рено Лавиллени мөн 5.93 метр харайж, АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс  5.83 метр тус тус харайж финалд тунаж үлдээд байсан юм.

Аваргын алтан медалийн төлөө шилдэг хоёр тамирчин өрсөлдөв. Олимп, дэлхийн аварга Францын тамирчин Лондоны олимпоор тогтоосон 5.97 рекордыг шинэчилж, 5.98 болгосон. Харин Бразилийн тамирчин өөрийнхөө хувийн дээд амжилтыг эвдэж 6.03 метрийн өндөрт харайн олимпийн рекордыг эвдсэн гайхалтай үйл явдал боллоо. Өсвөр үеийн аварга болж байсан тамирчин олимпийн аваргыг ялж аварга болсноор Бразилийн спортын түүхэнд шинэ хуудас нэмж байна.

Харин Лондоны олимпийн аварга Рено Лавиленни өөрийн захиалсан 6.08 метрийг давж харайж чадаагүй учир мөнгөн медаль хүртлээ. АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс хүрэл медалийн эзэн болсон юм.




Бразилийн шинэ од   
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй