Шууд Chart

Эрэгтэйчүүдийн 3 метрийн спорт үсрэлтийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо

2016-08-16 16:48:18

Эрэгтэйчүүдийн 3 метрийн усанд үсрэлтийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид шалгарлаа. Урьдчилсан гараанд нийт 29 тамирчин  өрсөлдөж, хагас шигшээд үлдэх тамирчид тодрох юм. Нэг тамирчин нийт 6 үсрэлт хийнэ. Зургаан үсрэлтийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотой 18 тамирчин хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно.

Ингээд хагас урьдчилсан шатанд БНХАУ-ын тамирчин Као Юан 498.70 оноогоор нэгдүгээр байрт орж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Тэрбээр 2015 оны дэлхийн аваргын алтан медальтай, мөн энэ жил Риогийн олимпоос 3 метрийн хосын төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин юм.  Мексикийн тамирчин Роммел Пачеко 488.25 оноогоор хоёрдугаарт бичигдлээ. Харин гуравдугаарт АНУ-ын тамирчин Кристиан Ипсен 461.35 оноогоор дараагийн шатанд шалгарч үлдэв. Хагас шигшээд 18 тамирчин өрсөлдөх бол финалын тэмцээнд 12 тамирчин үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорно. 




Эрэгтэйчүүдийн 3 метрийн спорт үсрэлтийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй