Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнгөрсөн онд 70 гаруй охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ

2017-09-15 12:50:40
Error loading player: No playable sources found

Өнгөрсөн онд 70 гаруй охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тоо. Үүний цаана хичнээн хүүхэд ямар байдалтай байгааг бид мэдэхгүй. Байж боломгүй энэ хэргийг ил гаргахад иргэн хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэж хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хэлдэг. Энэ чиглэлд Хүний эрхийн үндэсний комисс тасралтгүй ажиллаж төр засагт тайлан, илтгэлээрээ дохио өгдөг ч гэлээ өнөөдөр дорвитой өөрчлөлт алга байна. Тус байгууллагын энэ ажлыг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүн амын сан хамтран ажиллахаар боллоо. Тэд өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хүний эрх бүх хүнд чухал, ижил тэгш байх учиртай. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход онцгой анхаарч ажиллахад бидний ажил чиглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлсэн үгэндээ онцолсон юм. Одоо та бүхэн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Нийтэлсэн: Mонголын радио

Өнгөрсөн онд 70 гаруй охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ   
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй