
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон Хавана дахь төлөөлөгчийн газраа хаах эсэхийг судалж байнагэж мэдэгджээ. Учир нь Вашингтон, Куба дахь дипломат ажилтнуудынхаа эрүүл мэнд муудсан явдлыг дуу авианы халдлагаас болсон гэж үзэж байгаа. Одоогоор АНУ-ын дипломат албаны Куба дахь 20 гаруй ажилтны тархинд гэмтэл согог илрэх, сонсгол буурах, толгой эргэж дүйнгэтэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрээд байна. Мөн одоогоор мэдэгдэж байгаагаар Канадын хоёр иргэн ийм байдлаар эрүүл мэнд нь муудсан байна.
Энэ нь тэдний биеийн байдлыг муудуулах зорилгоор зарим төрлийн төхөөрөмж ашигласантай холбоотой гэж АНУ-ын талын албаны хүмүүс дүгнэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон “Энэ бол үнэхээр хор уршигтай ноцтой асуудал” гэж ярьсан байна.
Харин Куба АНУ-ын энэ сэжиг таамгийг үгүйсгэж, тус улсын Ерөнхийлөгч Раул Кастро, Хаванад байсан АНУ-ын дипломат албаныханд энэ халдлагын ард Куба улс байхгүй гэсэн хувийн баталгаа өгөөд байсан юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канадын цагдаа, Кубын эрх баригчдын хамтарсан мөрдлөгө шалгалтаар ч 2016 оны сүүлээс эхэлсэн энэ асуудлын учир шалтгаан нарийн тогтоогдоогүй байна.
АНУ Кубатай хэдэн арван жилээр хүйтэн харилцаатай байсны эцэст 2015 онд Элчин сайдын яамаа сэргээн ажиллуулсан. 2016 онд Ерөнхийлөгч Барак Обама, 1928 онд тухай үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Кулижээс хойш Кубын визэнд орсон анхны Ерөнхийлөгч болсон юм.
АНУ Куба дахь Элчин сайдын яамаа хаахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.