
Монголын сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэлийг догдлуулсан нэгэн үйл явдал удахгүй болох гэж байна. Учир нь: алдарт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэн монголын үндэсний баяр наадмыг үзэж сонирхохоор ирэх гэж байгаа явдал юм.
Манай улсад зочилж буй NBA-гийн шилдэг тамирчин Луол Дэн айлчлалынхаа үеэр өөрийн удирддаг “Luol Deng Foundation” сангийн асуудлаар ажиллах ажээ. Түүний удирддаг тус сан нь сагсан бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролыг дэмжих, гэмт хэргийг бууруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг ажээ.
NBA-гийн шилдэг тоглогч наадам үзэхээр ирнэ | ||
Үзсэн: 2129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.