Шууд Chart

Ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэллээ

2013-07-08 16:38:20

ХХААЯ-наас ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэлсэн талаар мэдээлэл хийхдээ  ирэх намрын ургац хураалтад бэлтгэжүтрэмээ цэвэрлэж, ариутгаад байгаа талаар мөн нэмж хэллээ.

 Энэ жил долоо, наймдугаар саруудад олон жилийн дунджаас их бороо хуртай байх төлөвтэй байгаа бөгөөд  тариалангийн бүс нутгаар  олон  жилийн  дунджаас   1,5-3  хэм  дулаан  байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэнтэй холбогдуулан үрийнхээ нөөцийг мөн бодолцсон байна.   
 
Цаг агаарын байдлаас шалтгаалан өнгөрсөн жилийн  ургац хураалтын хэмжээтэй харьцуулвал  нэг га-аас 15,5-19 центнер ургац хураах боломжтой гэж  холбогдох яам мэдээлж байна. 
                                
Энэ жил   улсын хэмжээнд   тариалсан  талбай 35 мянган га-аар нэмэгдсэн ч буудайн тариалалт 20 мянган га, төмс 2,7 мянга, хүнсний ногоо 100 га-аар   буурч, харин тосны ургамлын тариалалт хоёр дахин өссөн юм. 
                                                                                                                                                                                     Хурд агентлаг
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэллээ  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй