
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд Төрийн албыг нээлттэй, төсвийн ил тод байдлыг хангах үүднээс “Шилэн данс”-ны тогтлолцоонд шилжээд байгаа. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэдэд нээлттэй, ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн данс”-ны өдөрлөгийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж байна.
Анхны өдөрлөгийг 4 дүгээр хорооноос эхэлж байсан бол өнөөдөр буюу 06 дугаар сарын 18-нд 7 дугаар хорооны “Иргэний танхимд” ээлжит өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 96, 97 дугаар цэцэрлэг, ЭУЦ 78 дугаар сургууль болон “Эрхэм жаргалан” ӨЭМН-ийн дарга нар байгууллагынхаа “Шилэн данс”-ны мэдээллийг хорооны иргэддээ танилцуулсан юм.
Төсвийн байгууллагын санхүүгийн ил тод байдалд төр биш иргэд өөрсдөө илүү хяналт тавих боломжийг бүрдүүлж буй уг арга хэмжээг иргэд талархан хүлээн авч байв. Энэхүү өдөрлөг дүүргийн бүх хороодод ээлж дараатайгаар, уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр буюу 06 дугаар сарын 19-ний 14:00 цагаас 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 15 дугаар цэцэрлэг, “Бичил манал”, “Итгэл-Угтах” ӨЭМН иргэдэд төсвийн мэдээллээ танилцуулах аж.
Төсвийн байгууллагын санхүүгийн ил тод байдалд төр биш иргэд хяналт тавина | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.