
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төслийг 2014 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс долоодугаар сарын 04-ний өдрийг дуустал Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүлээн авч эхэллээ. Төслийн хүрээнд нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг хүртэл бөгөөд зээлийн хүү жилийн 7 %, зээл олгох хугацаа 5 жил байх бол үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 1 жил байна.
Уг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийг бичил бизнесийг дэмжих чиглэлээр зарцуулах юм. Хөнгөлөлттэй зээл хүсэгчид “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх, ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн болон шинээр бий болгох тоог тусгах, олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан, батламжлах гэрчилгээ авсан байх, төсөлд тавигдах бусад /барьцаа хөрөнгө, үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой байх зэрэг шаардлага хангасан төслийг ирүүлэх/ гэсэн шаардлагыг хангасан байна.
Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан”-гаас зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс лавлана уу. Утас: 70140963
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлттэй зээлд хамрагдах боломжтой | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.