Шууд Chart

Стандартын шаардлага хангахгүй хоёрдогч түүхий эд авдаг цэгийг нүүлгэн шилжүүлнэ

2014-06-30 16:10:37

Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд  хаягдал түүхий эд хүлээн авах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд 28 иргэн, аж ахуйн нэгж хоёрдогч түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас хуванцар сав авдаг 18, төмөр авдаг 10 цэг байгаа юм. Нийт 28 цэгээс 10 цэгийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран стандартын шаардлагыг хангуулахаар хамтран  ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгтэй ойрхон 12 цэгийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахаас таван цэгийн үйл ажиллагааг таслан зогсоож нэг цэгийг стандартын шаардлага хангасан газарт шилжүүлсэн бөгөөд дахин хоёрдогч түүхий эд цуглуулдаг хоёр  цэгийн үйл ажиллагааг таслан зогсоох, холбогдох стандарт шаардлагад нийцсэн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

Мөн дүүргийн 20 дугаар хороонд төмөр хүлээж авдаг нэгдсэн цэгийг байгуулахаар төлөвлөж, тус хорооны 640м2 газрыг сонгон тохижилтын ажлыг хийхээр хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.


Стандартын шаардлага хангахгүй хоёрдогч түүхий эд авдаг цэгийг нүүлгэн шилжүүлнэ  
Үзсэн: 5032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй