
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг цэцэрлэг нь 1965 онд ашиглалтад орсон бөгөөд дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсанаас хойш тасралтгүй 50 жил үйл ажиллагаа явуулсан байна.
Уг барилгын ашиглалтын хугацаа дууссан тул 2013 оны наймдугаар сард үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, буулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард бэлэн болсон барилгыг хүлээн авч есдүгээр сараас хэвийн үйл ажиллагаандаа орох юм.
Шав тавих ёслолд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа болон цэцэрлэгийн багш, ажилчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, тус цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд, эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.
Дашрамд дуулгахад, шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 10 бүлэгт 240 хүүхэд хүлээн авах боломжтой болох юм байна.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд хүлээн авах боломжтой | ||
Үзсэн: 2610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.