Шууд Chart

Үерийн аманд буусан өрхийн төлөөлөлтэй уулзлаа

2014-07-08 16:17:23

Борооны улирал эхлэхэд иргэд үерийн даланд хогоо асгаж, үерийн аманд дур мэдэн бууснаас үүдэн аюулд өртөх нь элбэг байдаг.  Тиймээс аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир 9, 10 дугаар хорооны үерийн аманд буусан айлуудтай очиж уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир “Ойрын өдрүүдэд аадар бороо орно гэсэн цаг агаарын сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагаас иргэдэд хүргэж байгааг дуулгаж байна. Ялангуяа үерийн аманд буусан айл өрхүүд аюултай бүсээс нүүх шаардлагыг биелүүлээгүйн улмаас эд хогшлоороо хохирохын зэрэгцээ амь насанд ч аюул учрах эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй” гэлээ. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулсан юм.

Тус хоёр хороонд 10 гаруй өрх үерийн аманд буюу аюултай орчинд амьдарч байгаа бөгөөд эдгээр айлуудад сэрэмжлүүлэг, нүүх мэдэгдэх хуудас тараагаад байна. Баянгол дүүргийн зүгээс цаашид үерийн аманд буусан айл өрхүүдтэй уулзаж, амьдарч буй орчин нөхцөлтэй нь танилцан урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллах юм байна.


Үерийн аманд буусан өрхийн төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй