
Манай улс 2015 оноос "Хүүхэд харах үйлчилгээ"-г нэвтрүүлсэн. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд энэ үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна.
Энэ онд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”-аас "Хүүхэд харах үйлчилгээ"-нд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тодорхой хаяггүй, алслагдсан сум орон нутагт байдаг зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга н.Өлзийхутаг ярилаа.
Улсын хэмжээнд 16 аймаг, нийслэлийн долоон дүүрэгт 180 гаруй хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна.
Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан сум орон нутагт хэрэгжүүлж эхэлнэ | ||
Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.