Шууд Chart

Нийслэл хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна

2023-03-13 12:18:18

Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд 173.463 өрхийн 133.100 гаруй нүхэн жорлон тоологджээ.

Тэгвэл нийслэлийн 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Түүнчлэн суурьшлын бүсийн хөрсний 55 хувь нь хүнд металлын бохирдолтой байна. Хүнд металлын бохирдлын гол эх үүсвэр нь арьс, шир боловсруулах үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламж, цахилгаан станц болон гэр хорооллын нүүрсний үнс, авто засвар үйлчилгээний газрууд түүнээс үүссэн хог хаягдал юм.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсөнд хром, хар тугалга болон хүнцэл зэрэг онцгой хортой хүнд металлууд нь Да-Хүрээ, арьс, ширний үйлдвэр зэрэг тодорхой газруудад экологийн эрсдэл үүсгэж болзошгүй байна. Тиймээс хотын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх шаардлагатай гэлээ. 


Нийслэл хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй