
МҮОХ, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Санамж бичигт МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Д.Эрдэмбаяр нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд спорт, олимпизмыг хөгжүүлэх, сургалт сурталчилгаа, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах, Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон тамирчдаа тэмцээн уралдаанд оролцоход талууд хамтран ажиллах юм.
Мөн Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооны зүгээс “Парис-2024” олимпын наадамд оролцох баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, тус олимпын үеэр МҮОХ-ноос Mongolia house төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов.
Хамтын ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоотой Хамтран ажиллах санамж бичиг байгуулав | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.