Шууд Chart

Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

2023-08-11 18:55:32

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Партизаны гудамж буюу Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, маргааш буюу наймдугаар сарын 12-ны 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-12 09:59
Orbitruu yavah zam hetsuudlee, tom gemtektei zamuudas turuulj zasaachee

Бидэнтэй нэгдээрэй