Шууд Chart

БШУЯ: Хилчдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжийн талаар зөвлөлдлөө

2023-08-12 08:58:43

Ирэх 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж чадсан.

Тэгвэл энэ онд:

- Малчин өрхийн хүүхэд,

- Хилийн бүсэд амьдарч буй хүүхэд,

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах чиглэлд онцгой анхаарч байна.

Хилчдийн 2-5 настай 1757 хүүхэд алслагдсан бүс нутагт амьдарч байна. Тэдний 63 хувь нь Сургуулийн өмнөх боловсролд, 6 хувь нт хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 31 хувь буюу 525 хүүхэд ямар нэгэн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийн хөгжлийг зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тухайн анги, заставт байгаа бага насны хүүхдийн тооноос хамаарч Хүүхэд харах үйлчилгээг шинээр байгуулах, хүүхэд харагчийг бэлтгэх, төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах, хилчин, албан хаагчдын гэр бүлийг цэцэрлэгийн багшаар сургах, ажлын байраар хангах боломж, нөхцөл цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Уулзалтад танхимаар болон цахимаар БШУЯ, БЕГ, БШУГ, ХЗДХЯ, ХХЕГ, ХНХЯ, ГБХЗХГ-ынн төлөөлөл болон хилийн цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд оролцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БШУЯ: Хилчдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжийн талаар зөвлөлдлөө  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-12 16:03
Шүүмжилэн ханддаг хуучин тогтолцооны үед хилийн албанд эх орноо тойрон хамгаалан ажилалаг ажилтануудын үр хүүхэд алба хаагчидаас их дэнд тусгай мэргэжилийн сургуулиудад хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлэн улсын төсвөөр сургаж байлаа.тушаалаар эх орноо тойроод орон сууц байргүй хүүхэдүүд нь тогтвортой боловсрол эзэмших нөхцөлгүй л байсан даа

Бидэнтэй нэгдээрэй