Шууд Chart

Хөвсгөл аймагт орон нутгийн хамгаалалтын дадлага, сургалт зохион байгуулагдлаа

2023-08-12 10:59:43

“Орон нутгийн хамгаалалтын тухай” Монгол Улсын хууль, Монгол Улсын Засгийн газрын “Батлан хамгаалах зарим чиг үүргийг Хөвсгөл аймагт төлөөлөн 2023 онд хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалтыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн ажиллагаа” сэдвээр Баянзүрх, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул сумдын томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан 2023 оны 08 дугаар сарын 03 наас 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах, томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, харилцан ажиллагааг сайжруулах, иргэдийн мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн сургалтад хамтрагдсан иргэд онцолж байна.

Тус суманд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ дадлага сургалт орон нутгийн удирдлага болон томилгоот нэгжийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг бүрэн хэмжээгээр ойлгуулж чадсан нь уг арга хэмжээний гол үр дүн юм.

Сургалт, дадлагын хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗХЖШ-ыг төлөөлж бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг, Баянзүрх сумын Засаг дарга Г.Одсэр, сумдын ЗДТГ-ын дарга нар, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Хөвсгөл аймагт орон нутгийн хамгаалалтын дадлага, сургалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй