
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ажилчдын төлөөллийн товчооны дарга хатагтай Мария Хелена Андре тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газраас иргэдийг ажилтай орлоготой байлгах, зохистой хөдөлмөр эрхлэлтээр хангах, иргэдийн хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зэрэг хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэхээр баримталж буй зорилтуудын хүрээнд ОУХБ-ын зүгээс урт хугацаанд бодит дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа Дэд сайд илэрхийлсэн.
Уулзалтаар нийгмийн түншлэгч талуудын хамтын ажиллагаа, тэдний бие даасан байдлын талаар санал солилцсон.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон, Ажил Олгогч Эздийн холбоо зэрэг нийгмийн түншлэгч талууд идэвхтэй, асуудалд судалгаа тооцоотой ханддаг болохыг дэд сайд онцолсон.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай 144 дүгээр конвенцод нэгдэн орсон. Энэ конвенцыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын түвшинд хөдөлмөрийн хэм хэмжээг баримтлах, хэрэгжүүлэх, дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх зэрэг асуудлын хүрээнд ажилтан, ажил олгогчдын төлөөллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, холбогдох шийдвэрийг гарган ажилладаг талаар мэдээлэл өгч, цаашид нээлттэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.
Эх сурвалж: ХНХЯ
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ажилчдын төлөөллийн товчооны дарга хатагтай Мария Хелена Андре тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.