Шууд Chart

“Apple” компани өөрийн хиймэл оюун ухааны системийг танилцуулав

2024-06-13 14:42:31

"Apple" компани даваа гарагт Калифорнид болсон Вэб хөгжүүлэгчдийн жилийн гол арга хэмжээнийн үеэр айфон, айпад, болон Мак компьютер зэрэг төхөөрөмж дээр нь нэгдсэн байдлаар ажиллах боломжтой хиймэл оюун ухааны шинэ системээ танилцуулсан байна.

AI-г бүтээгдэхүүндээ ашиглахдаа Google, Microsoft зэрэг өрсөлдөгчдөөсөө хоцорч байна гэдэг шүүмжлэлд өртөж байсан Америкийн технологийн энэ тэргүүлэх компанийн танилцуулж байгаа "Apple Intelligence" хэмээх  систем нь имэйлийг нэгтгэж цэгцлэх, ач холбогдлоор эрэмбэлэх, хариултын эх ноорог бэлдэх зэрэг апп-уудтай болж байгаа юм байна.

Мөн төхөөрөмжүүд дээрээ хадгалсан зургуудтай холбоотой олон сонирхолтой үйлдлийг гүйцэтгэж, Sri дуу хоолойн туслах үйлчилгээ нь бас илүү бодит яриа үүсгэх, илүү олон төрлийн төлөвлөгөө гаргах функцууд нь боловсронгуй болж байгааг “Apple”-ийн удирдлага мэдэгдсэн байна.

“Apple”-ийн хэрэглэгчид үнэ төлбөргүй байх "Apple Intelligence" энэ систем ирэх намар англи хэл дээр гарах iOS 18 үйлдлийн системүүдэд бета хэлбэрээр дагалдах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Apple” компани өөрийн хиймэл оюун ухааны системийг танилцуулав   
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй