Шууд Chart

“Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааны болзол

2014-10-08 13:31:04

Зорилго: Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.  

Шалгуур: Төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжиг, киноны бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж  дүгнэсэн, онолын үндэслэл сайтай бичигдсэн байна. 

Хамрах хүрээ:
 Мэргэжлйин урлаг судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдана. 

Хугацаа:
 Уралдааныг 2014 оны 09-р сарын 25-аас эхлэн зарлаж байна. Шалгаруулалтын дүнг 2014 оны 11сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” Эрдэм шинжилгээний хурлын үеэр  танилцуулна. 

Шүүмжийн бүтээлийг 11-р сарын 10-ны дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д   natsagdoo@yahoo.com , tdus_1@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү. 

Болзол: 

1.    Шүүмжийн бүтээл:
                    •    I байр – 1                                     өргөмжлөл, 1 сая төгрөг
                    •    II байр – 1                                    өргөмжлөл  500 мянган төгрөг
                    •    III байр – 1                                   өргөмжлөл  250 мянган төгрөг

Байр эзэлсэн болон шилдэг бүтээлүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд олон нийтэд сургалчилна. 

СУИС-ийн ТКУС-ийн Эрдэмийн зөвлөл Тайз дэлгэцийн судалгааны профессорын баг

 


“Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааны болзол   
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй