Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагыг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, эрсдэлийн менежмент, үйлдвэрлэлийн ослын судалгаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэг, анхны тусламж, ISO 45001:2018 менежментийн тогтолцоо зэрэг онол, практик хосолсон мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
Тиймээс албаны хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, “Онцгой байдлын албанд -Эрүүл, аюулгүй ажлын байр” аяныг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

| Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.