Шууд Chart

Гурван үеийн ахмадуудын уулзалт зохион байгуулав

2014-10-13 16:00:10

Монгол цэргийн музейн хамт олон гурван үеийн ахмадуудаа хүлээн авч “Уулзалт шинэчлэл” нэртэй уулзалт зохион байгуулав. Монголд орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан хавсран тэмдэглэж буйгаараа онцлог аж. Энэхүү арга хэмжээг музейн ахмад болон дунд, залуу үеийнхний харилцаа холбоог бэхжүүлэх, ахмад ажилчдынхаа туршлага, зөвлөгөөг сонсохын зэрэгцээ музейн удирдлага хамт олоны зүгээс хийж бүтээсэн ажил, үйлчилгээгээ танилцуулж, тайлагнах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулж байгаа юм.

  Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Ахмадын алдар медаль”-иар Т.Жавзанпагма, Б.Ямагтдэлгэр, Л.Шүхэрт нар, Монголын үйлдвэрчний эвлэлийн “Соёлын тэргүүний ажилтан”-аар Б.Цэцэгмаа, Д.Нямсүрэн, Ж.Тогоонтөмөр, Г.Дашдондов нар, Монголын эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Н.Цэндхүү, М.Алтанцэцэг нар тус тус шагнагдсаныг захирал, хурандаа Г.Золзаяа гардуулан өгч Монгол цэргийн музейн “Хүндэт дэвтэр”-т Б.Дашням, М.Амгалан нарын нэрийг алдаршуулан, өргөмжлөл хадгалууллаа.


Гурван үеийн ахмадуудын уулзалт зохион байгуулав  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй