Шууд Chart

“ТВ Коктейль” хамтлагийн залуус кино урлагт хүч сорьсоор...

2014-10-27 12:38:06

Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн “ТВ Коктейль” хамтлагийн авьяаслаг залуус өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин үзэгч олондоо бэлэг барьсан билээ.  Тэднийг өөрсдийн өвөрмөц стиль, жүжиглэх ур чадвараараа урлагийн ертөнцөд хэдийнэ  орон зайгаа бий болгосон хөдөлмөрч уран бүтээлчид хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг.

Тэгвэл энэ удаад тус хамтлагийнхан “Омарын эрэлд” хэмээх адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ тун удахгүй толилуулах гэж байгаа. Энэхүү киноны зарим  зураг авалтыг БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр авчээ.

Тус киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,  продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуу уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ, жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тоглосон байна.

 


“ТВ Коктейль” хамтлагийн залуус кино урлагт хүч сорьсоор...  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй