Шууд Chart

Монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

2014-11-04 09:54:47

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2014 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газраас “Ulysse Nardin” компани болон “Banca Popolare di Sondrio” банктай хамтран монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг Ньюшател хотноо энэ сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд тус байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож, "Banca Popolare di Sondrio" банкны захирал ноён Димитри Консоли болон Элчин зөвлөх Г.Жаргалсайхан нар үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Үзэсгэлэнд монголын уран зураачид болох Л.Бумандорж, Ц.Нармандах, Б.Номин, Т.Рэгзэн нарын бүтээлүүд тавигдсан бөгөөд монгол ахуй, соёл, зан заншил зэргийг агуулсан уран зургуудыг тус хотын иргэд ихэд сонирхон үзэж байв. Монгол зураачдын үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжлэн гарна.

Үзэсгэлэнг тус улсад 2 дахь удаагаа дэлгэгдэж байгаа бөгөөд анх Фраунфелд хотын иргэдэд толилуулсан ажээ. Дээрх арга хэмжээ нь Монгол-Швейцарийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, монгол ахуй, соёл, зан заншлыг суугаа орондоо сурталчлах, таниулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй