Шууд Chart

Дуучин О.Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтонд зориулсан эссэ бичлэгийн уралдаан ялагчаа тодруулна

2014-11-24 15:36:20

Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэг дуу болон мэндэлжээ. Ард иргэдийн дунд алдаршсан энэхүү шүлэгт УГЗ Б.Бямбабаяр ая зохиосон байна. Монголын яруу найргийн охь болсон “Тусгаар тогтнол” шүлгээр хийгдсэн дуу энэ сарын 25-нд тоглогдох Отгойн Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтоор олны хүртээл болох гэж байгаа билээ.

Дуучин О.Баянмөнхийн энэ удаагийн тоглолт зүгээр нэг зохиолын дууны тоглолт биш, театрчилсан байдлаар тавигдаж байгаа аж. Эзэн Чингисээс улбаалж, Бутралын үе, Эх орон тусгаар тогтнолоо олж авсан үе гээд Монголын үе, үеийн түүхийг магтан дуулсан бүтээлүүд дуулагдах учраас зохиолын дуучдын дунд тэсрэлт хийх нь гэдэг шум ч иргэдийн дунд хэзээний дэгдээд байна.

Мөн Отгойн Баянмөнх сүүлийн жилүүдэд өөрийн бүтээлүүддээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн дуунуудаар баяжуулж байгаа аж. Үүнийг хийхийн тулд зөвхөн дуулах хангалтгүй, хойч үедээ ч мэдрүүлэх нь чухал хэмээн Их, дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаан, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан  зарлаад байгаа. Тэгвэл уг уралдаанд нийтдээ 3000 гаруй эссэ, Монгол бичгийн уран бичлэгийн 40 гаруй бүтээл, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 4 мөрт шүлэг 300 гаруй бүтээл ирүүлжээ.

Энэхүү уралдаан нь ганц Улаанбаатар биш Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас ч уралдаанд оролцохоор бүтээлүүдээ илгээсэн байна.

Тэмцээний шүүгчээр МУБИС, МУИС, Идэр дээд сургуулийн багш нар оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр “Болор цом”-ын дэд байрын шагналт, МЗЭ-ийн шагналт “дархад” хэмээх Б.Мягмаржав, Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Батжаргал нар шүүн явуулжээ.

“Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн эздэд Отгойн Баянмөнхийн тоглолтын үеэр шагнал гардуулах юм. Харин тусгай байрт орсон хүүхдүүдэд тоглолтын урилга өгөх юм байна.


Дуучин О.Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтонд зориулсан эссэ бичлэгийн уралдаан ялагчаа тодруулна  
Үзсэн: 2290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй