
Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Д.Өлзийбаатар эх орныхоо түүхийг мэдэхгүй өсч буй хүүхэд залууст зориулан тэдэнд эх орныхоо аугаа түүхээр бахархаж, улмаар эх түүхээ гүнзгийрүүлэн судлах санаа бодлыг суулгах үүднээс монголын түүхийн товч тоймыг цомогт хүүрнэн хэвлүүлжээ.
Тэрбээр Монгол нутагт хүн суурьшсан цагаас эхлэн ардчилсан хувьсгал хүртэлх түүхийг агуулсан "Монголчууд" сонсдог цахим түүхийн хоёр дахь хэвлэлтээ уншигч, сонсогчидоо толилуулхад бэлэн болгожээ.
Хоёр дахь удаагийн хэвлэлт нь дөрвөн ширхэг CD, сонсох хөтөч гэх мэт олон олон шинэлэг зүйлсийг агуулсан бөгөөд эх түүхээ сонирхогч, судлагч та бүхний ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү CD нь машины хөгжимд сонсож явах боломжтой болсноороо онцлог бөгөөд шинэчилсэн дизайн, хэвлэлт нь эрхэм таны хүндэт нэгэнд зориулсан дурсгалын бэлэг болоход маш тохиромжтой болжээ.
CD-ний нээлт маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд Гадаад харилцааны яамны ёслолын танхимд 10 цаг 40 минутаас эхлэх бөгөөд уншигч сонсогч та бүхэн 88064125, 99266432 дугаарын утасруу залган нээлтийн арга хэмжээнд бүртгүүлнэ үү.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
"Монголчууд: Цахим түүх 2" маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.