Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

2014-11-29 16:13:33

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлэрхэг. Хугацааны эцсээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зөөлөн цасан шуурга шуурна. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн. Харин шөнөдөө 23 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.

 2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 30-нд нутгийн зүүн хагаст, 12 дугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 2,3-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
 


Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй