Шууд Chart

Сэтгэлгээний өвөрмөц хэв маягийг харуулсан үзэсгэлэн гарна

2014-12-03 16:48:45

Зураач, чөлөөт уран бүтээлч М.Ган-Очирын шинэ уран бүтээлийн бие даасан гурав  дахь үзэсгэлэн "МASTERPIECE SOLUTION ART"  нэртэйгээр энэ сарын 5-15-ны өдрүүдэд “BEST art gallery”-д гарах гэж байна.

Тэрээр өмнө нь 2009 онд “Ассогd" хэмээх анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол 2011 онд ‘‘Агаар’’ үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Харин энэ удаа гаргах гэж буй “Masterpiece solution art" үзэсгэлэн хүмүүст төдийгүй зураачдын ч, орчин үеийн уран зургийн боловсролд нэмэр болохуйц үзэсгэлэн болно гэдгийг хэлсэн юм.

Тус үзэсгэлэн нэгэн хэвийн хөшингө төрх, байдлыг арилгаж "new abstraction contemporary" буюу орчин үеийн хийсвэр зургийн өнгө аяс гэж юу болохыг мэдрүүлэхээс гадна зураач тухайн хийсвэр зургаараа өөрийнхөө дотоод ертөнц мөн чанарыг мэдрүүлэхийг зорьж байгаагаараа онцлог аж. Мөн тэрээр "Нийтээрээ ижилхэн пальто өмсч, бүсгүйчүүдийн үсний засалт хэвлэчихсэн юм шиг ижилхэн байдаг цаг үе улиран одоод нэгэн зууныг алгасаад байна шүү дээ. Гэтэл хуучны дарга нарынх шиг хөшингө сэтгэлгээ урлаг уран сайханд байсан хэвээрээ л байна. Өнөөгийн залуусыг ажаад байхад хувцасаа сольж, машин унаж, fасеbоок, twitter үзсэн "хуучин хүү" хэвээр л байгаад байна. Гол нь би энэ үзэсгэлэнгээрээ энэ мэт хоцрогдсон хуучинсаг сэтгэлгээг арилгаж, дүрслэл хийгээд сэтгэлгээний өвөрмөц хэв маягийг харуулахыг зорьж байгаа юм" гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сэтгэлгээний өвөрмөц хэв маягийг харуулсан үзэсгэлэн гарна   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй