
ЦДБЭЧ-ын уран бүтээлчид өмнөд хөршид тоглолтоо хийхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ мордлоо. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын тэргүүн Си Зинпинь манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлээс үзэж, сонирхсоны дараа урилга илгээсэн байна.
Тус чуулгын хамт олон Бээжинд хоёр удаа, Шанхайд нэг удаа тоглолтыг 100 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү аялан тоглолт нь БНХАУ-д болж буй хоёр дахь тоглолт бөгөөд энэ удаад 100-110 минутын хөтөлбөртэй нэгдсэн тоглолтууд болно.
Одоогоос 60 жилийн өмнө тус чуулгын уран бүтээлчид 120 хүний бүрэлдэхүүнтэй урд хөршид зочилж, уран бүтээлээ хүргэж байсан түүхтэй аж. ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн Бээжинд зохион байгуулах эхний тоглолтод БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, цэргийн ансамбль, цэргийн атташе нар хүрэлцэн ирэх юм.
БНХАУ-ын тэргүүний урилгаар ЦДБЭЧ аялан тоглолт хийнэ | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.