Арванхоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, явган шуурга шуурна. 17 цагт 14 хэм, 20 цагт 20 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
| Улаанбаатарт цас орно | ||
| Үзсэн: 3466 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.