Шууд Chart

Нийслэлчүүд сүлд модны гэрлээ өнөөдөр асаана

2014-12-15 09:13:09

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жилийн сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны орой 18 цагт болох гэж байна.

Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3x6 метрийн талбай бүхий 4 метрийн өндөр карказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэх юм.


Нийслэлчүүд сүлд модны гэрлээ өнөөдөр асаана  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй