Шууд Chart

100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо

2014-12-21 09:31:18

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор “100 өвлийн өвгөнтэй хамт”  хэмээх баярын парад өчигдөр  боллоо.

Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү баярын парадад УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  болон дүүргийн удирдлагууд, 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцов. “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс эхлэн нар зөв тойрон Өргөө кинотеатрын урд ирж хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.

Уг баярын парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болсноос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн юм. Баярын парадыг иргэд сэтгэл өндөр хүлээн авсан байсан бөгөөд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал, инээмсэглэл бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандаж байлаа.






































100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо  
Үзсэн: 3117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
76.29.57.xxx [76.29.57.xxx] 2014-12-22 11:52
SANTA YAM UU? OROS UVLIIN UVGUN YAM UU? ALI NEGIIG NE L SONGOOCH EE!!!!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-12-21 22:01
за төмөөр эрдэнэ вангийн хошуугаар сонин юу байна.төмөр- манай вантан хахуулд авсан мөнгөөрөө наадам хийгээд мөн ч хөлтэй байна даа.итгэлт- хэ цэс саяхан л араг үүрсэн гуйлгачин байсан даа.үймээний жилүүдэд л жаахан юм будилуулсан юм боловуу даа.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2014-12-21 14:02
хаха балай юм

Бидэнтэй нэгдээрэй