
“Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийгмийн зорилтот бүлгийнхэнд санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаарх мэдлэгийг хамгийн олон мэдээллийг хүргэн зорилгоор “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит уран сайхны киног бүтээжээ. Тус киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг бодит амьдралд тулгуурласан санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулж олон нийтийн хүртээл болгосноор иргэд дүрүүдийн амжилт болон сургамжаас суралцах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзсэн байна.
“Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны киноны үйл явдал нь саятан болохыг хүссэн Эрдэнэтуяа, Бяруузана, Янжмаа, Явуу, Бат-Эрдэнэ гэсэн 5 “сурагч” саятан болох нууцхан хүсэл тээн нэгэн сургалтанд хамрагдаж байгаагаар эхэлнэ. Тэд тулгарч буй асуудлынхаа талаар хоорондоо санал солилцохын зэрэгцээ мэдэхгүй, чадахгүй зүйлсээ багш Нямхүүгээс асуун, сургалтанд орж ирсэн зорилгодоо хүрэхийн тулд чармайна. Гэтэл амьдрал болсон хойно тэдэнд төлөвлөж, төсөөлж ч байгаагүй асуудлууд ар араасаа цувран гарч ирнэ. “Саятан болгох дамжаа”-ны сурагчид сургалтанд хамрагдсан зорилго болон тулгарсан бэрхшээлийг даван туулж, зорьсондоо хүрч чадах эсэхийг киноноос хүлээн авч үзээрэй. Тус бүтээл нь Монгол Улсын санхүүгийн салбарын хувьд анхны оролдлого хэдий ч киног бүтээх үйл явц олон улсын стандартын дагуу хэрэгжсэн хэмээн Монголын кино урлагийн зөвлөлөөс сайшаагдсан аж.
МУСТА А.Миеэгомбо кино зохиолыг бичиж, редактороор А.Амарсайхан, Ерөнхий продюссер МУСТА Б.Туул, Ерөнхий найруулагч МУСТА А.Мөнхсүх, Ерөнхий зураглаачаар МУСТА Х.Баяраа нар ажиллан, "DX Production", "Logic Film Studio", "Urban City" студийн хамтарсан “Моторын дуу” уран бүтээлийн нэгдэлд бүтээсэн “Саятан болгох дамжаа” киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар, жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар тогложээ.
Энэхүү “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит киног 2015 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр бүр 20 цаг 30 минтуаас Боловсрол суваг ТВ-ээр орон даяар дамжуулан олон нийтийн хүртээл болгох юм.
“Саятан болгох дамжаа” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарна | ||
Үзсэн: 2286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.