
Монголын эзэнт гүрний үеэс өвлөгдөн өдгөө ч хүндэтгэн дээдэлж хоймроо залж ирсэн өнө эртний түүхтэй эрхэм морин хуур хөгжмөө үеийн үед эрхэмлэн дээдлэх эрхэм зорилгоор UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлалаа. Тус уралдаанд мэргэжлийн болон мэргэжлийн бус үл хамааран оролцох боломжтой бөгөөд нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 7 сая төгрөг, гуравдугаар байр 5 сая төгрөгийн шагналтай юм.
Тус уралдааны зохион байгуулагчид, "Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёр чавхдасаараа хорвоо дэлхийг уяраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая" хэмээн уриалж байна.
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаан зарлагдлаа | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.